А.Баярмагнай: Монгол адууны шинэ эрин эхэлж байхад, генийг нь эвдэнэ хэмээн шалтаглан саад хийх хэрэггvй

Арван хоёрдугаар сар 12th, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

MMCУX байгуулагдсан арав гаруй жилийн хугацаанд монголын морины хєгжилд нэлээдгvй єєрчлєлт гарсан. Ээлжит тавдугаар их хурлаас ємнє єнгєрсєн хугацаанд хийсэн томоохон ажлуудаа товч дvгнэвэл?

-Єнгєрсєн 12 жилийн хугацаанд хурдан морины уралдаан хєгжлийн шинэ тvвшинд хvрсэн. 20-р зууны сvvлийн хагаст монголын хурдан морины уралдаан сумын тvвшинд байлаа. Яагаад гэхээр эрийн гурван наадам тєрийн бодлогын гадна талд сум, аймаг тус бvр єєрсдєє наадмаа хийж, тэнд нь тухайн сум аймгийн морьд л уралддаг. Энэ нь тархай бутархай, уудам дэлгэр нутагтай монгол оронд морийг хєлєєр нь хол газар авч явна гэдэг хvндрэлтэй байсантай холбоотой байх.

Жишээ нь: Баянхонгор аймгийн наадамд Баян-Овоо, Єлзийт, Эрдэнэцогтын морьд л уралдана. Баянговь, Шинэжинстийн морьд уралдаж чаддаггvй. Улсын наадмын хурдан морины уралдаан ч гэсэн ялгаагvй. Их насны 300 орчим морь уралдлаа гэхэд 150-200-г нь зєвхєн Тєв аймгийн Сэргэлэн сумын морьд эзэлж байх жишээтэй. Унших »

“Эрлийзийг хасах” солиотой санаа явцгүй

Наймдугаар сар 2nd, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

moriМонголд “цэвэр монгол адуугаар уралдах” синдром энэ жил нилээн хөөрхөн
цэцэглэв. Уул нь Монголын үндэсний их баяр наадамд 60-70 жил сайжруулсан монгол
адуу уралдаан амжилт үзүүлж ирсэн юм. Үүүний хамгийн сүүлийн, хамгийн тод жишээ
нь “Амгалан төрийн алтан ажнай “ цолт алдарт Шарга азарга юм.
Гэтэл энэ жил гэнэт нэгэн хийрхэл дэгдэв. Унших »

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ЭРГЭН ТОЙРОНД ГАРЧ БУЙ ШИЙДВЭРЛҮҮШТЭЙ НЭГЭН АСУУДАЛ

Наймдугаар сар 1st, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

morid01Монголчуудын мал аж ахуй эрхлэх арга нь яг дундад зууны үеийнх шигээ
хоцрогдсон хэвээр байна.
Өнөөдөр ямарч аймаг, сум, баг, айл өрхийн малын нарийн бүртгэл огт байхгүй, мал
бүрийн паспорт гэдэг ойлголтыг бүрч мэдэхгүй байна.
Энэ байдал нь хурдан морины уралдаанд нөлөөлж зарим насны морьд холилдон
уралдах тохиолдол байна. Тухайлбал: Соёолон насны азарга, морьдон дээр асуудал их
гарч байна. Унших »

“ИХ ХУРД” УРАЛДААН МОНГОЛЫН УЯАЧДЫН БАХАРХАЛ ЮМ

Долоодугаар сар 25th, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

d0b0d0b1d0b0d18fd180d0bcd0b0d0b3d0bdd0b0d0b9-Их хурд, бүсийн уралдаан хийх санаа анх хэзээ, хэрхэн төрсөн бол?

-Аливаа шинэ санаа хэн хүний толгойд гэнэт тэнгэрээс шивнэсэн мэт

орж ирдэггүй. Тодорхой үйл явцын дунд удаан хугацаагаар байж,

түүнийхээ мөн чанар, хөгжлийн хандлагыг ойлгосон хүнд бол уул үйл

явцын хөгжлийн дараагийн алхам төсөөлөгдөх нь бий. Үүнийг л шинэ

санаа төрлөө гэж хэлдэг. Унших »

“Их Хурд” уралдаан тав дахь жилдээ

Долоодугаар сар 23rd, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

morid01Гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Монголын шигмэл хурдан

морьдын “Их хурд” уралдаан тав дахь удаагаа боллоо. Их холын аймгуудаас

зориуд зорьж ирсэн нь ховор боловч, Баян-Өлгийгөөс бусад бүх аймгийн уяачдын

төлөөлөл энэ уралдаанд оролцжээ. Морьдын хувьд төв, зүүн бүүс нутгийн үнэхээр

шигшмэл хурдан нь цугларсан байв. Уралдааныг азарга, их насны ангиллаар

хийсэн. Унших »

“Их хурд”

Долоодугаар сар 16th, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

dsc00564Монголын морин спорт, уяачдын холбоог үндэслэн байгуулагчдын нэг,

Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” болон бүсийн уралдааныг

санаачлагч, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар 14 жил

ажилласан , түүхийн ухааны доктор /Ph/, Соёлын гавьяат зүтгэлтэн

А.Баярмагнайд “ММСУХ-г анх хэн хэн хэзээ хэрхэн үүсгэн байгуулсан

тухай, “Их хурд” уралдаан хийх санаа хэзээ хэрхэн төрсөн талаар асуулт

тавьж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Унших »

Богд уулын энгэр дэхь Ононгийн галын сунгаан

Долоодугаар сар 5th, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

dsc00564Богд уулын энгэрт Ононгийн галын сунгаан болов. Азарганд Соёмбо хүрэн түрүүлж,
Тангаагийн соёолон хүрэн, Сэргэлэнгийн Дүүрэн халзан мөнгөн хөлт удаалав.
Их насанд Мандал Алтайн Балдоржийн Хонгор, соёолонд Довдонбалжирын Хонгор,
шүдлэнд Ононгийн Хээр, дааганд Тангаагийн Халтар тус тус түрүүлэв.
Энэ сунгаан дээр УИХ-ын 10 гишүүн ирсэн байв.Хүй долоон худгийн сунгаанд
Д.Оюунбилэг уяачийн уясан 3 азарга дараагаараа, мөн 3 их нас дараагаараа иржээ.
Шүдлэнд Бадамжунай сайдын үрээ түрүүлжээ.

Хардэл бэйсийн тухай ном хоёрдахиа хэвлэгдэн гарлаа.

Долоодугаар сар 3rd, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

Түүхийн ухааны доктор ( Ph) , Соёлын гавъяат зүтгэлтэн,хурдан морь

судлаач А,Баярмагнай “Хардэл Жанжин Бэйс” номоо хэвлүүлэн гаргалаа.

Энэ удаад,одоогоос 16 жилийн өмнө хэвлүүлсэн ийм нэртэй бүтээлээ эргэн

харж,нэмэн засварлаад хоёрдахь удаагаа хэвлүүлж байгаа аж. Унших »

Монголын төр ба эрийн гурван наадмын харилцан шүтэлцээ

Зургадугаар сар 28th, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

А.Баярмагнай /Түүхийн ухааны доктор (Ph) СГЗ /
/Гэнэн төсөөлөл/
d0b0d0b1d0b0d18fd180d0bcd0b0d0b3d0bdd0b0d0b9Монглын аль ч бүс нутагт “Ноён, морь, бөх гурав нэг саванд” гэсэн хэлц үг өргөн
дэлгэрсэн байдаг юм. Үүнийг хүмүүс бодохдоо “Урьд цагт ноён хүн морьдоо уяад,
бөхчүүдээ дагуулаад наадамд явахыг л хэлж байждээ” л гэж ойлгодог. Гэтэл энэ нь
нилээд өргөн бөгөөд гүнзгий утгатай үг юмсанжээ.
Чухам ямар утгатайг нарийн ухаж үзвэл “Монгол төр, эрийн гурван наадам хоёр
салшгүй холбоотой” гэсэн үг аж.
Энэ нь аргагүй үнэн юм байна. Унших »

МОНГОЛЫН ХАМГИЙН ХУРДАН ТҮМНИЙ ЭХ

Зургадугаар сар 24th, 2010 Нийтэлсэн: abayarmagnai

d0b0d0b1d0b0d18fd180d0bcd0b0d0b3d0bdd0b0d0b9Монголчууд түрүүлсэн морио “түмний эх” гэж нэрлэн цоллодог. Түмэн агтны эхэнд ирлээ гэсэн үг л дээ. “Түмэн эх” биш, “Түмний эх” юм шүү. XX зууны туршид хамгийн олон удаа түрүүлсэн хоёр азарга байдаг юм. Улсын наадамд 4 удаа түрүүлж, 3 удаа аман хүзүүдсэн буюу гуравт орж ерөөсөө үзээгүй , уралдах бүртээ л 1 эсвэл 2-т орж байсан

Унших »